"Хойд урсгал"-ын хийн хоолойн дэлбэрэлтийн хэрэгт Украины тэтгэвэрт гарсан ахмадыг сэжиглэн Италид саатуулжээ

"Хойд урсгал"-ын хийн хоолойн дэлбэрэлтийн хэрэгт Украины тэтгэвэрт гарсан ахмадыг сэжиглэн Италид саатуулжээ

АНУ-ын Wall Street Journal сонин, “Хойд урсгал”-ын хий дамжуулах хоолойд болсон дэлбэрэлтийн хэрэгтэй холбоотойгоор Украины тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагч К.Сергейг Итали улсад саатуулсан талаар мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, К.Сергей нь Оросын цэргийн бүрэн хэмжээний довтолгоо эхэлсэн үед Киевийг хамгаалж байсан элит ангид харьяалагдаж, агаараас ирэх довтолгооноос хамгаалах үүрэгтэй отрядыг удирдаж байсан нэгэн аж.  Түүнийг Италийн Сан Клементе хотын ойролцоо, хүүгээ их сургуульд үдэж байх үед нь цагдаа нар баривчилжээ.

Wall Street Journal сонины мэдээлснээр, "сэжигтэн Украины паспортоо ашиглан Польшоос онгоцны тийз худалдан авч, Италид зочид буудалд бүртгүүлэхдээ мөн тэрхүү баримтаа ашигласан нь түүнийг илрүүлэхэд чухал ул мөр болжээ." Одоогоор К.Сергейг Риччоне хотын цагдаагийн газарт хорьсон бөгөөд түүнийг шилжүүлэн өгөх эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэхүү саатуулагдсан үйл явдал нь “Хойд урсгал”-ын хийн хоолойг 2022 онд хорлон сүйтгэсэн хэрэгтэй холбоотой анхны сэжигтэн ирсэн гэж хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж: BBC