Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл "E-MONGOLIA" платформоор хүлээн авсан.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн өнөөдөр /2025.08.22/ цагаас нээгдэнэ. Таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэх бөгөөд E-Mongolia системд нэвтэрч үр дүнгээ шалгах боломжтой. Хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулах юм.