Нигерийн хэт даврагч бүлэглэлийн толгойлогч Бакура өнгөрсөн долоо хоногт Нигерийн зүүн өмнөд хэсгийн Диффа бүс дэх Чад нуурын аралд хийсэн “мэс заслын” ажиллагааны үеэр амиа алдсан гэж AFP агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, "энэ сарын 15-ны үүрээр Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц Бакурагийн байрлалд гурван удаа нарийн цохилт өгсөн" гэж мэдээлжээ. Бакура 40 гаруй настай байсан бөгөөд 13 жилийн өмнө Боко Харам бүлэглэлд нэгдсэн бөгөөд 2021 оны тавдугаар сард болсон мөргөлдөөний үеэр Абубакар Шекау нас барсны дараа тус бүлэглэлийг удирдах болсон байна. “Боко Харам” бүлэглэлийн босогчид Нигерийн засгийн газрын эсрэг бослогыг 2009 оноос эхлүүлсэн бөгөөд 40 мянга орчим хүний аминд хүрсэн бол хоёр сая гаруй хүн дүрвэсэн байна.
Эх сурвалж: BBC