Японы 102 настай иргэн Фүжи уулын оргилд хүрч дэлхийн дээд амжилт тогтоожээ

Японы 102 настай иргэн Фүжи уулын оргилд хүрч дэлхийн дээд амжилт тогтоожээ

Японы өндөр настай уулчин Кокичи Акузава 102 насандаа Фүжи уулын 3776 метрийн оргилд гарч, тус ууланд авирсан хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдэн Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.

Фүжи уулын оргилд гарахад дунджаар зургаан цаг шаарддаг. Гэвч энэ оны эхээр зүрхний дутагдалтай гэж оношлогдсон К.Акузава эрүүл мэндээ бодолцон гурван өдрийн туршид аажим авирч, зорилгодоо хүрч чадсан байна. Тэрээр өмнө нь 96 насандаа Фүжид амжилттай гарч байсан бөгөөд уулын спортод дуртай хэвээрээ байгаагаа ийнхүү харуулжээ.