Киргизэд бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийг сунгажээ

Киргизэд бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийг сунгажээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацаа сунгажээ.

“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна. Бүртгэл 2025 оны наймдугар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.

https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдөл бөглөж илгээнэ үү. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.