ВИДЕО: "Тэр надтай гэрээ хийхийг хүсч байна" хэмээн В.Путины талаар ярих Д.Трампын яриа санамсаргүйгээр бичигджээ

ВИДЕО: "Тэр надтай гэрээ хийхийг хүсч байна" хэмээн В.Путины талаар ярих Д.Трампын яриа санамсаргүйгээр бичигджээ

АНУ-ын Цагаан ордонд болсон Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын орнуудын удирдагчийн уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлийнхэн микрофоноо асаасныг мартсан бололтйо. Учир нь түүний В.Путины тухай хэлсэн үг нь соронзон хальсны бичлэгт үлдсэн байна.

ВИДЕО: 

Тодруулбал, олон талт уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макронтой хийсэн ярианыхаа үеэр “Тэр надтай гэрээ хийхийг хүсч байна гэж бодож байна. Энэ нь галзуу мэт санагдаж байна” гэж хэлсэн нь бичигдэн үлджээ. Энэ явдал нь тус уулзалтын өмнөх бэлтгэл болон аюулгүй байдлын асуудлыг дахин сөхсөн байна. 

Эх сурвалж: BBC