Европын удирдагчид Украины аюулгүй байдлыг НАТО-ийн дүрмийн "5-р зүйл"-ийн зарчмаар баталгаажуулахыг хэлэлцсэн байна

Европын удирдагчид Украины аюулгүй байдлыг НАТО-ийн дүрмийн "5-р зүйл"-ийн зарчмаар баталгаажуулахыг хэлэлцсэн байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын уулзалтын өмнө Европын удирдагчид Украины аюулгүй байдлын баталгааны талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэдний хэлсэн үгсийн гол агуулга нь НАТО-гийн дүрмийн 5-р зүйлтэй уялдсан, Украинд чиглэсэн баталгаа тогтоох асуудалд төвлөрсөн байна. Тодруулбал, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, “Бид юуны түрүүнд аюулгүй байдлын баталгааны талаар ярилцах бөгөөд анхнаасаа Италийн санал байсан "5-р зүйл"-ийн саналыг хэлэлцэх гэж байгаадаа баяртай байна” гэжээ. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, “Тогтвортой энх тайвныг тогтоохын тулд аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй, энэ нь зөвхөн Украинд бус бүгдэд маань чухал" гэсэн бол Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, “Энэ бол зөвхөн Украйны аюулгүй байдлын тухай биш, харин Их Британи зэрэг бүх Европын аюулгүй байдлын тухай юм. Зөв арга барилаар бид өнөөдөр бодит ахиц дэвшил гаргаж чадна гэж бодож байна, ялангуяа аюулгүй байдлын баталгаа "5-р зүйл"-ийн үзэл санааны дагуу” гэжээ.  

НАТО-гийн дүрмийн 5-р зүйл нь эвслийн гишүүн орны аль нэгэнд халдсан тохиолдолд үүнийг бүх гишүүнд халдсан гэж үзэх үүргийг хүлээлгэдэг. Одоо энэ зарчмыг Украины аюулгүй байдалд хэрэглэх боломжийг Европын удирдагчид идэвхтэй хэлэлцэж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө