Д.Трамптай хийсэн уулзалтаа “маш бүтээмжтэй” болсон гэж В.Зеленксий дүгнэжээ

Д.Трамптай хийсэн уулзалтаа “маш бүтээмжтэй” болсон гэж В.Зеленксий дүгнэжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай өнөөдөр хийсэн уулзалтаа “маш бүтээмжтэй” болсон хэмээн дүгнэсэн байна.

В.Зеленскийн хэлснээр хоёр талын уулзалтаар Украины аюулгүй байдал, дайнтай холбоотой асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд тэрээр Д.Трампад олон удаа талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр В.Зеленский тулааны талбарын газрын зураг дэлгэн үзүүлж, Америкийн ерөнхийлөгчид бодит нөхцөл байдлын талаар “олон нарийн ширийн зүйлийг” тайлбарласан байна.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Бүх асуудал, тэр дундаа нутаг дэвсгэрийн асуудалд шийдэл олно гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Мөн тэрээр В.Путинтай хийх хоёр талын уулзалтад бэлэн байгаагаа бататгаад, цаашид Д.Трампын оролцоотой гурван талт уулзалт зохион байгуулагдахыг үгүйсгэхгүй гэдгээ илэрхийлжээ. В.Зеленский Украины эрх баригчид сонгууль явуулахад бэлэн байгаа ч энэ нь зөвхөн аюулгүй нөхцөлд хэрэгжих ёстойг онцолжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө