Украины Ерөнхийлөгч В.Зеленксийг өнөөдөр /2025.08.18/ Цагаан ордонд айлчлахын өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч В.Трамп өөрийн Truth Social цахим хуудсандаа, "В.Зеленский Оросын эсрэг дайныг “даруй зогсоох боломжтой” гэж мэдэгдлээ.
Тэрбээр, “Ерөнхийлөгч В.Зеленский хүсвэл Оросын эсрэг дайныг бараг нэн даруй зогсоож чадна. Эсвэл үргэлжлүүлээд тулалдаж болно. Энэ бүхний эхлэл яаж болсон билээ?. Б.Обама Крымийг /12 жилийн өмнө, нэг ч буудалгүйгээр!/ Орост алдсан. Мөн Украин НАТО-д элсэж болохгүй!. Зарим зүйл хэзээ ч өөрчлөгддөггүй” хэмээн бичжээ.