АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өнгөрөгч Баасан гарагт /2025.08.16/ Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад болсон. Харин тус уулзалтын дараа буюу өнөөдөр /2025.08.18/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй Вашингтон хотод уулзахаар болсон юм.
Тэгвэл Украины талд баттай зогсох зорилгоор Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы Канцлер Ф.Мерц, Италийн Ерөнхий сайд Ж.Мелони, Финландын Ерөнхийлөгч А.Стубб, Европын Комиссын дарга У. Фон дер Ляйен, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга М. Рютте нар Ерөнхийлөгч В.Зеленскийг дагалдан яваа юм байна. Эдгээр удирдлагчид Европын хүчтэй, нэгэн дуу хоолойг илтгэхийн тулд оролцож байгаа бөгөөд "хүчний төлөөлөл“ гэх тодотгол авсан байна.
Эх сурвалж: BBC