Өнөөдөр Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia" цахим системээр хүлээн авах сүүлийн өдөр

Өнөөдөр Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг "E-Mongolia" цахим системээр хүлээн авах сүүлийн өдөр

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр буюу 2025.08.18-нд хаагдана. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамрагдана.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх ёстойг анхааруулж байна. Мөн шилжилт хөдөлгөөн хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж. Цээцэрлэгт хамрагдах хүсэлтээ И-Монголиа платформоор илгээхэд танд дэмжлэг хэрэгтэй байгаа бол өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжлэгийн багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээх боломжтой.