Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлд 101,498 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлд 101,498 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл дуусахад гуравхан хоногийн хугацаа үлдээд байна. Тэгвэл өнөөдрийн /2025.08.15/ 17 цагийн байдлаар 104 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч цахимаар бүртгүүлсэн байна.

Энэ нь нийт хамрагдах хүүхдийн 76,7 хувь гэсэн үг юм. Насны байдлаар авч үзвэл, 

2 настай-22.198

3 настай-24.120

4 настай-26.874

5 настай-28.306 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ И-Монголиа платформоор илгээхэд танд дэмжлэг хэрэгтэй байгаа бол өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжлэгийн багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээх боломжтой гэдгийг албанынхан анхааруулсаар байна.