“Тавантолгой төмөр зам”-ын захирал Б.Дүгэржавын оронд Зам, тээврийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг томилжээ

“Тавантолгой төмөр зам”-ын захирал Б.Дүгэржавын оронд Зам, тээврийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг томилжээ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг өчигдөр /2025.08.06/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.

Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Дүгэржавын оронд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.