Богдхан ууланд тарвага агнасан байж болзошгүй "Ланд 200" маркийн автомашинтай иргэнийг одоогоор олоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Богдхан ууланд тарвага агнасан байж болзошгүй "Ланд 200" маркийн автомашинтай иргэнийг одоогоор олоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Богдхан ууланд тарвага агнасан байж болзошгүй "Ланд 200" маркийн автомашинтай иргэнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа билээ. 

Тодруулбал, Богдхан уулын Жаргалантын аманд буун дуу гарч тарвага буудсан байж болзошгүй гэх мэдээлэл  энэ сарын 04-ний /2025.08.04/ өдрийн 15:00 цагийн орчимд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ирсэн байдаг. Энэ дагуу Хамгаалалтын захиргааны албан хаагчид  газар дээр нь шуурхай очиход нэг тарвага буудуулсан байдалтай олдож, улмаар Хан-Уулын дүүргийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж, сэжигтэй ланд 200 маркийн хар өнгийн автомашиныг нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг юм. 

Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг одоогоор олоогүй, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.