Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны өндөр” гэдэг газар гарсан ойн түймэр, мөн аймгийн Ерөө сумын “Элээтийн ам” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.08.06/ 06:10 цагт тус тус бүрэн унтраалаа.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Элитийн ам” гэдэг газар 2025.07.19-ний өдөр ойн ойн түймэр гарсан. Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:56 цагт /06.28-ны өдрийн 10:59 цагт/ хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 46 алба хаагч болон иргэд түймрийн голомтод ажиллаж унтааржээ.