Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэний цогцсыг гурван хоногийн дараа олжээ

Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэний цогцсыг гурван хоногийн дараа олжээ

Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар дөрвөн хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 02-ны өдрийн 17.20 цагт хүлээн авсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 05-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж,  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.