Ипотекийн зээлийн урьдчилгаанд 60 хүртэлх хувийн батлан даалт гаргаж эхэлжээ

Ипотекийн зээлийн урьдчилгаанд 60 хүртэлх хувийн батлан даалт гаргаж эхэлжээ

Зээлийн Батлан Даалтын Сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэлжээ.

Банк, санхүүгийн байгууллагаас 6 хувийн хүүтэй орон сууцны зээл авах хүсэлтэй боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэд хамрагдах боломжтой.Зээлийн Батлан Даалтын Сангаас урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах юм. Тус батлан даалт 21 аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргийн хамаарах аж.