2025.08.01-аас эхлэн 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэлсэн. Иргэд, олон нийтээс ирүүлсэн эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, ирэх оны төсвийн төсөлд тусгах юм.
Тэгвэл 2025.08.05-ны 11 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 84.829 иргэн ирэх оны төсвийн төсөлд санал өгчээ. Саналыг энэ сарын 14 хүртэл авна. Иргэдийн саналыг E-Mongolia, 11-11 төв, яамдын цахим хуудсаар дамжуулан авч байна