Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нарт холбогдох "хар тамхины хэрэг"-ийг шүүх хурал хойшилжээ

Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нарт холбогдох "хар тамхины хэрэг"-ийг шүүх хурал хойшилжээ

Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нарт холбогдох "хар тамхины хэрэг"-т прокурор 8 хүртэл жилийн хорих ял төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Ц.Тогтуун нарын нэр бүхий 8 хүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7.2 буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэх хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Улмаар тус хэргийг шүүх хурал болж, хэргийг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.