Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн “Содномдаржаа” гэх нэртэй уулын хоёр шүтээнд мөргөхөөр очсон сүсэгтэн олон хоорондоо зодолдсон тухай мэдээлэл энэ оны долдугаар сарын 19-ний өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох нэр бүхий хүмүүст хариуцлага тооцсон байна. Тодотговол зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 100 нэгжийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.