Зарим авиа компаниуд өр төлбөрөө барагдуулахгүй бол "Чингис хаан" нисэх буудал үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгдлээ

Зарим авиа компаниуд өр төлбөрөө барагдуулахгүй бол "Чингис хаан" нисэх буудал үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгдлээ

"Чингис хаан" Олон улсын нисэх буудал мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд зарим компаниуд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд саад учруулж буй талаар дурджээ. Иймд, тус нисэх буудалтай хамтран ажиллах гэрээтэй компаниуд өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхгүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.