"Outlaw" хамтлаг 20 жилийн ойн тоглолтынхоо үеэр хамтлагийн гишүүн Б.Бямбасүрэн агсны хүүхдүүдэд хадгаламж нээж өгөхөөр амлаж байсан билээ. Тэгвэл тэд амлалтаа биелүүлж, журмын нөхрийн хүү, охин хоёрт тус бүр таван сая төгрөгийн хадгаламж нээж, өгчээ.
Хамтлагийн гишүүн Б.Бямбасүрэн нь 2020 онд хүнд өвчний улмаас таалал төгсөж байсан юм. Улмаар хамтлагийн гишүүд “Салхин зүгт” дууг нэгэн цаг үеийг эзэгнэсэн хит дуунууд, дурсамж, түүхийг бүтээлцсэн анд нөхрөө санан дурсаж, уран бүтээлээрээ дамжуулан хүндэтгэл үзүүлж байсан юм.