Сири Улсын иргэн, Монгол Улсын иргэдийн хэрэгслийг зогсоон, хохирогчдод хутга тулган хүч хэрэглэж хохирол учруулсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Ж.А, О.М нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Сири Улсын иргэн, Монгол Улсын иргэдийн Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг зогсоон, хохирогчдод хутга тулган хүч хэрэглэж хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 (зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.