2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ.
Тодруулбал, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан байна. Ингэснээр бага ангийнхан арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээллэж эхлэх юм. Харин дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орох бол ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэх аж. влийн амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургаадугаар сарын 8-12-ны хооронд хичээл амарна гэсэн үг аж. Зургаадугаар сарын 8-12-ны өдөр шалгалтын долоо хоног байна. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг аж.