Ази-Номхон далайн математикийн олимпиадад манай улс 2 мөнгөн медаль, 5 хүрэл медаль, 3 тусгай шагнал авч 18-р байранд оржээ

Ази-Номхон далайн математикийн олимпиадад манай улс 2 мөнгөн медаль, 5 хүрэл медаль, 3 тусгай шагнал авч 18-р байранд оржээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ази-Номхон далайн математикийн олимпиад (APMO 2025) дүнгээ гаргалаа. Монгол Улс анх удаа оролцож байгаа энэ олимпиадад 37 орны 335 оролцогч өрсөлдсөнөөс манай баг хоёр мөнгөн медаль, таван хүрэл медаль, гурван тусгай шагнал авч нийт 154 оноогоор 18-р байранд орлоо.

Олимпиадыг Монголын математикийн олимпиадын хорооноос У.Батзориг, Нийслэлийн 11-р сургуулиас А.Ганбат нар хариуцан зохион байгуулжээ.

 

-"Сант" сургуулийн 11-р ангийн сурагч С.Манлай мөнгөн медаль

-11-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Ивээл мөнгөн медаль

-"Шинэ үе" сургуулийн 11-р ангийн сурагч М.Амин-Эрдэнэ хүрэл медаль

-"Орчлон" сургуулийн 12-р ангийн сурагч А.Мишээл хүрэл медаль

-11-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Төвшиндалай хүрэл медаль

-"Сант" сургуулийн 10-р ангийн сурагч Д.Хүслэн хүрэл медаль

-"Шинэ үе" сургуулийн 12-р ангийн сурагч Б.Тэнүүнсайхан хүрэл медаль

-11-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнхбадар тусгай шагнал

-"Эрхэт-Эрдэм" сургуулийн 11-р ангийн сурагч Э.Мөнхтөр тусгай шагнал

-11-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Бэлгүтэй тусгай шагнал тус, тус хүртсэн талаар мэдээлэв.