Гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгаатай тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгаатай тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ус цаг орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан анхааруулга сэрэмжлүүлгийг гаргалаа.

Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац /Нарийнтээл/ Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 30 см орчим даван үерлэж байна.

Наймдугаар сарын 02-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө