Насанд хүрээгүй охидыг Багануур руу тээвэрлэн, биеийг нь үнэлүүлж байжээ

Насанд хүрээгүй охидыг Багануур руу тээвэрлэн, биеийг нь үнэлүүлж байжээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Х.А, Ч.Б, Б.З нар нь бүлэглэн ар гэрийн хараа хяналт сул, насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг нь далимдуулан ажил хийх нэрээр хуурч, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн, 2025 оны 8 дугаар сард бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан хэрэгт холбогдсон байна. Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.