УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын дарга болсон. Иймд тэрбээр АН-ын бүлгийн даргын ажлаа өгөхөөр болж, тус албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлсэн юм.
Харин өнөөдөр /2026.10.12/ хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан байна. Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин гишүүдийнхээ олонхын саналыг авч сонгогдсон байна. Тодруулбал, Х.Тэмүүжин 17 гишүүний санал, Б.Түвшин 24 гишүүний санал авчээ. Одоо түүний нэрийг УИХ-ын дарга С.Бямбацогтод уламжилж, улмаар "УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ... сонгогдсон байна" гэж зарласнаар ... уг албан тушаалыг хаших эрх зүйн орчин бүрдэх юм.