Монголын үндэсний бөхийн холбооноос наймдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 02-ны бямба гарагт 11:00 цагаас Хөлийн голын тохойд /Хонхор/ Төмөр замчдын баярын хүчит 64 бөхийн барилдаан болох бол наймдугаар сарын 08-10-ны хооронд Хүй долоон худагт "Их хурд-10" наадмын хүчит 256 бөхийн барилдаан тус тус болно.