Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин” илэрсэнтэй холбоотойгоор “Хорио цээрийн дэглэм” тогтоосон.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр оношлогдсон мал бүхий 4 өрхийн 9 үхрийг 2025 оны долдугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд устгалд оруулан, сүүлийн үхрийг устгасан хугацаанаас хойш Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 5.2.2-дах хэсэгт заасны дагуу 2025 оны долдугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 08-ны өдрийг хүртэл 28 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмийг тогтоож хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн цаашид хорио цээрийн дэглэмийг сунгахгүй бөгөөд хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн ариутгал, халдваргүйтгэлийг хийх бэлтгэл ажлыг ханган хүн, автомашин техник хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлжээ.