Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно

Одоо хэрэгжиж буй хуулиар НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудсандаа НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох тухайгаа мэдээлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ. Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй" гэв.