Увс аймгийн ОБГ-ын Давст сумын аврах, эрэн хайх бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж болох эрэн хайх дрон, богино долгионы станцыг шийдвэрлэжээ. Давст сум дахь аврах эрэн хайх бүлэг 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд гурван сумыг хариуцан ажиллаж байна.
Манай улсын 330 сумын ихэнх нь буюу 280 нь аврах бүлэггүй. Аливаа эрсдэл ой хээрийн болон объектын түймэр, ган, зуд, гамшиг осол гарахад аймгийн төвөөс аврагчид очдог учраас цаг хугацаа алддаг, хохирлын хэмжээ нэмэгддэг. Тиймээс цаашид сум бүрд аврах, эрэн хайх бүлэг байгуулах нь хамгийн чухал юм. Иймд Монгол Улсын Засгийн газар болон Онцгой байдлын Ерөнхий газар аймаг, сумын газарзүйн онцлог, хүн амын нягтрал, сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын давтамж зэргийг судлан аврах бүлгийн тоог улсын хэмжээнд нэмэгдүүлэхээр ажиллаж байна.