МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг усан спортын ДАШТ болон Дэлхийн Усан спортын Конгресст урилгаар оролцжээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг усан спортын ДАШТ болон Дэлхийн Усан спортын Конгресст урилгаар оролцжээ

Усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад 2025 оны 7 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Сингапур улсад айлчилж, Усан спортын ДАШТ болон Дэлхийн Усан спортын Конгресст урилгаар оролцлоо. ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг энэ үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч хатагтай Кирсти Ковентритэй финалын хэд хэдэн тэмцээн уралдааныг үзэж сонирхсноос гадна олон улсын Олимпын зүтгэлтнүүдтэй албан уулзалтууд хийв.

ОУОХ-ны Хүндэт Ерөнхийлөгч доктор Томас Бах, Дэлхийн усан спортын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Азийн Олимпын зөвлөлийн Ерөнхий захирал Хусейн Ал-Мусаллам, Зохион байгуулагч Сингапурын ҮОХ-ны Ерөнхийлөгч, сайд Грэйс Фу, Казахстаны ҮОХ-ны Ерөнхийлөгч Геннадий Головкин, Японы ҮОХ-ны шинээр сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд “Токио 2020” ЗБХ-ны дарга асан Хашимото Сэйко хатагтай болон Европын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Спирос Капралос нартай уулзаж, Олимпын хөдөлгөөний талаар санал солилцов.