Ирэх оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

Ирэх оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг татан оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.

2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia аппликейшн болон бүх яамны цахим хуудсаар дамжуулан авах юм. Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар наймдугаар сарын 4-14-ний өдрүүдэд салбар бүрээр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Нийт 12 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд хуваарь нь дараах байдлаар товлогджээ.

Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биеэр бүртгүүлэх юм байна. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү иргэд, олон нийтийн оролцоог хангах байдлаар эхэлж байна. 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс хоёр долоо хоногийн турш санал авч, эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн төсөлд тусгах юм.