Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 29 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 29 градус дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.