Аммонийн гидроксид нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Аммонийн гидроксид нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас “Н” ХХК-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Н” ХХК нь агуулахын зориулалттай объектод эмульс үйлдвэрлэх зорилгоор "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан аммонийн гидроксид нэршилтэй химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.