Олон улсын физикийн олимпиадаас монгол сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангажээ

Олон улсын физикийн олимпиадаас монгол сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангажээ

Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, оролцсон бүх сурагчид  медальт байранд шалгарчээ.

Монгол Улсыг төлөөлж

  • Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12 дугаар  анги) МӨНГӨН МЕДАЛЬ
  • Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11 дүгээр анги МӨНГӨН МЕДАЛЬ
  • Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11 дүгээр анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12 хоёрдугар анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11 дүгээр анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртлээ.

Багийн ахлагч

  • Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
  • М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш

Дасгалжуулагч багш

  • Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
  • Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор

Ажиглагч багш

  • Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
  • Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
  • Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш

Шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний өдөр Монголын цагаар 20:00 цагт зохион байгуулагдана.