Улсын арслан Э.Батмагнай нарт хүндэтгэл үзүүлэх “Алдартнуудыг алдаршуулах” наадам болно

Улсын арслан Э.Батмагнай нарт хүндэтгэл үзүүлэх “Алдартнуудыг алдаршуулах” наадам болно

Улсын наадмын түрүү бөхөөр залуу начин Э.Батмагнай тодорч, улсын арслан цолтой болсон бол азарганы уралдаанд манлай уяач И.Золбоогийн халзан азарга өнгөлж, харваач Б.Батмөнх 40 сумнаас 38 онож, гарамгай мэргэн болсон билээ.

Тэгвэл Улсын арслан Э.Батмагнай болон Манлай уяач И.Золбоо, Гарамгай мэргэн Б.Батмөнх харваач нарт зориулсан “Алдартнуудыг алдаршуулах” наадам наймдугаар сарын 13-нд Дуурсахын хөндийд болно.