Олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын баг нийт оноогоороо түүхэн амжилт бүтээв

Олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын баг нийт оноогоороо түүхэн амжилт бүтээв

Олон улсын математикийн 66 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 2025 оны 7 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Математикийн 66 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээжээ.

Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажиллажээ. Мөн НЕБ-ын 11-р сургуулийн анхны алтан медалийг Ж.Ёндонсамбуу багшийн 6-12-р ангид нь зааж сургасан шавь А.Ивээл хүртжээ. Мөн багш СБатсайхан А.Гэндэнпунцаг багшийн шавь Б.Бэлгүтэй мөнгө, С.Буяндэлгэр багшийн бэлтгэсэн 9-р ангийн сурагч Б.Төвшиндалай хүрэл медаль хүртсэн аж

 




Өнөөдөр үхэр өдөр

12 цагийн өмнө