Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан тус тэмцээнд 29 орны жүдочид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
“Улаанбаатар Их Дуулга 2025” тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч болох Бахрейны хаант улсын баг манай улсад өнөөдөр ирлээ. Энэ удаагийн тэмцээнд Бахрейн улсаас зургаан эрэгтэй жүдоч оролцохоор болсон байна.