Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3 -ын нөхцөл байдалтай танилцаж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ослын нөхцөл байдлыг танилцуулав. ТЭЦ-3-т томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх ажлын явцыг танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Н.Тавинбэх сайд мэргэжлийн хүн тул бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өвлийн бэлтгэл ажлыг хүйтрэхээс өмнө хангах ёстой. ДЦС-ууд хяналт мэдээллийн системтэй болох нь зөв. Осол техникийн шалтгаантай байсан гэж дүгнэжээ. Осолд өртсөн барилга байгууламжийг нөхөн сэргээх талаар сая тодорхой танилцууллаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батарей хуримтлуур барьж байгааг наймдугаар сард багтаан ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Мөн Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалт хийж байна. Бөөрөлжүүтийн 2, 3, 4-р блокийг барих ажилд та бүхэн дэмжлэг үзүүлж ажиллаарай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих нээлтийг та бүхэн яаравчил. Ингэснээр бид баруун бүсээ цахилгаанаар хангана. Мөн хуулийн орчныг сайжруулах шаардлага бий. Дулааны шугамын засвар үйлчилгээг 9-р сарын 1-ний дотор дуусгах шаардлагатай. Багануур нүүрсээ тогтмол нийлүүлэхэд анхаарна" гэв.
ВИДЕО: