“FIBA Women's Asia Cup 2025" тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг "В" дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо 19.30 цагт Күүкийн арлуудын эсрэг хийнэ. Тэднийг буулгаж авбал манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарах боломжтой болно.
Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж, хожигдол хүлээгээд байгаа юм.