Долоодугаар сарын 16-17-нд Ара комплекст “Солонгос, Монгол соёлын өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Энэ жил “Ара фестивальд” олон улсын уран бүтээлчид олноор уригдан ирж байгаагийн дунд БНСУ-с олон зочид хүрэлцэн иржээ. Тодруулбал, тэд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Солонгос, Монгол соёлын өдөрлөг”-т оролцох аж. Тус арга хэмжээнд Чангвон хотын Ширм бөхийн холбооны тамирчид, Бусан хотын амьд хөгжмийн хоёр хамтлаг, ардын урлагийн ART COMPANY SAI энтертайнментын уран бүтээлчид, DJ MIU зэрэг уран бүтээлчдээс бүрдсэн 60 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна.
Тэд Долоодугаар сарын 16-17 нд Ара комплекст Солонгос бөх болон монгол бөх, ардын урлагийн тоглолт, Dj Show, долоодугаар сарын 18-нд амьд хөгжмийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдэд оролцох юм. Өнгөрсөн жилээс эхэлсэн “Солонгос, Монгол соёлын өдөрлөг” арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж буй нь хоёр орны найрамдалт харилцаа болоод соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.