Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 513 алба хаагч томилгоожин ажиллаж байна.

Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчид гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг өгч, хориглосон тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулан, аялагч, амрагчдад зориулсан зөвлөмжийг тухай бүрт хүргэж байна.