Гэртээ эзгүй байгаагаа цахим орчинд нийтлэх нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэгчид мэдээлэл болно

Гэртээ эзгүй байгаагаа цахим орчинд нийтлэх нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэгчид мэдээлэл болно

Баяр наадам, амралт, аяллын үеэр иргэд, жуулчид хулгайн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл нэмэгдэж байна. Ялангуяа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхих, аяллын мэдээллээ сошиалд шууд нийтлэх нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгчийн анхааралд өртөх шалтгаан болдог.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр амралт, аялал зугаалгын зургаа шууд нийтлэх нь орон байрны хулгайд өртөх нэг гол шалтгаан болж байна. Тухайн нийтэлсэн мэдээллийн дагуу гэмт этгээдүүд таныг хэзээ гэртээ байхгүй байгааг хялбархан тодорхойлж, байр сууц руу тань нэвтрэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Гэрээ орхихдоо хаалга, цонх, түгжээ, цоожийг сайтар шалгах
  • Ойр дотны хүн, хөршдөө хэлж хяналт тавиулах
  • Аюулгүйн дохиолол, камер суурилуулах
  • Сошиалд амралтад явж байгаагаа шууд нийтлэхгүй байхыг анхааруулж байна.

Аяллын дурсамж сайхан ч, аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг бүү мартаарай