Биткоины ханш 120 мянган ам.доллароос давжээ

Биткоины ханш 120 мянган ам.доллароос давжээ

Криптовалютын зах зээлд биткоины ханш анх удаагаа 120 мянган ам.долларын босгыг давлаа. Дэлхий даяар хамгийн өндөр үнэлгээтэй цахим валютад тооцогддог уг криптовалютын ханш долоодугаар сарын 14-ний даваа гаргийн өглөө өссөөр 123 мянган ам.долларт хүрсний дараа буурсан байна.

“АНУ дахь криптовалютад ээлтэй бодлого, мөн хөгжиж буй зах зээлүүдэд криптовалютын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ханш өсөх хандлага хэвээр байна” гэж “Swissquote” банкны шинжээч Ипек Озкардеская мэдэгджээ. Харин "SPI Asset Management" компанийн шинжээч Стивен Иннес АНУ-ын засаг захиргаанаас санаачилсан "криптовалютыг дэмжсэн гурван хуулийн төслийг" дурдаад "криптовалютууд Вашингтонд дахин улс төрийн анхаарлын төвд орсныг" онцолсон байна.