Улаанбаатар их дуулгад оролцохоор хамгийн эхний хүрэлцэн ирсэн баг бол Бахрейны хаант улсын баг аж.
ОХУ-н -66кг -н шилдэг тамирчдын нэг ДАШТ-й хүрэл медальт, Европ тивийн анхдугаар наадмын аварга Камал Хан Магамедовоор удирдуулсан Бахрейны хаант улсын баг Улаанбаатарт хүрэлцэн иржээ.
Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -100кг-н аварга Сайд Садрудинов тэргүүтэй 5 тамирчин манай их дуулгад өрсөлдөх юм байна.
Энэ сарын 25-27-нд Улаанбаатарт "Их дуулга" тэмцээн болно. Одоогоор 29 орны эрэгтэй 147, эмэгтэй 99 нийт 246 бөх оролцохоор мэдүүлэг өгөөд буй.