Иргэн Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т ханджээ

Иргэн Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т ханджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр төрсөн өдрийнхөө үнэтэй бэлгийг цахим сүлжээндээ байршуулсан нь өдгөө олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна. Учир нь 20 гаруйхан насны залуу ямар мөнгөөрөө найз охиндоо олон сая төгрөгийн үнэтэй бэлэг өгөв гэдэг нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа юм. Тиймээс тэднийг орлогоо нотлохыг шаардаж буй.

ВИДЕО: 

Тэгвэл эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т хандлаа. Энэ талаар тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа гэдэг хүмүүсийн үр хүүдийн тансаг байдал нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байна. Магадгүй тэдний тансаг байдал нь авлигаар санхүүжсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа учраас уг асуудлыг АТГ шалгаж, эцэслэх ёстой. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаж байна. Авлигатай тэмцэх газар ажлаа хийх ёстой. Хэрэв АТГ ажлаа хийхгүй бол Засгийн газартай нь хамт огцруулах аяныг өрнүүлэх болно" гэлээ.