Apple компани хиймэл оюунд суурилсан Siri туслахтай, ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийг удирдах HomeView нэртэй шинэ бүтээгдэхүүнээ өчигдөр /2026.10.13/ танилцууллаа.
Долоон инчийн дэлгэцтэй уг төхөөрөмж нь гэр бүлийн зургаа хүртэлх гишүүний царай, дуу хоолойг таньж, хүн бүрд тохирсон мэдээлэл, үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тухайлбал, хэрэглэгчийн мессежээс хэрэгтэй мэдээллийг хайх, худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах, гэрэлтүүлэг, халаалт, хаалганы түгжээ зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг дуу хоолойгоор удирдах аж. Түүнчлэн HomeView нь хэрэглэгчийн iPhone дахь мэдээллийг ашиглан илүү оновчтой хариулт өгөх бөгөөд хувийн мэдээллийг төхөөрөмж дээр хадгалахгүй, нууцлалыг өндөр түвшинд хамгаална гэж Apple мэдэгджээ.
Тус компани HomeView-ийг 299 ам.долларын үнээр арваннэгдүгээр сарын 13-наас худалдаалж эхлэх бөгөөд энэхүү бүтээгдэхүүнээрээ Amazon болон Google-ийн ухаалаг гэрийн төхөөрөмжүүдтэй өрсөлдөхийг зорьж байна.