Суррон, мопед нь мотоциклын ангилалд хамаардаг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож, хөдөлгөөнд оролцуулах талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв мэдээлэл өгөхдөө, “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, суррон, скүүтэр, мопед нэмэгдсэн бөгөөд эдгээрийг мотоциклийн төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. Тиймээс суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг авна” гэсэн байна.